Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 08 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№17/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 08 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№17/

          2024 оны 08 дугаар сарын 12                                                                                                                 Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД
1 Санхүү төрийн сангийн хэлтэс, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Дотоод аудитын алба, нийт байгууллага Төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, дотоод хяналт шалгалтаа сайжруулах албан даалгавар гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 7 хоног
2 Худалдан авах ажиллагааны алба, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагаа зарлагдаад амжилтгүй болсон тендерүүдийн шалтгаан нөхцөл болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг танилцуулах. Ажлын 7 хоног
НИЙСЛЭЛИЙН ОРШИН СУУГЧ, ИРГЭДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД

АМЬДРАХ ЭРХИЙГ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД

3 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс,  Газар зохион байгуулалтын алба,  Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Нийслэлийн хэмжээнд гэр хороололд хоёр дахь түүхий эд буюу төмөр, бусад зүйлийг худалдан авч байгаа газруудад цацрагийн хэмжээг шалгаж, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргаж танилцуулах ажлын хэсгийг байгуулах. Ажлын 7 хоног
4 Газар зохион байгуулалтын алба,  Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж хууль, журам зөрчсөн, стандартын бус хашаа, хайс барьсан газруудын зөрчлийг арилгах, мөн хоёр дахь түүхий эд, дугуй засвар, бусад зүйлийг авч байгаа газруудын газрыг чөлөөлөх ажлуудаа эрчимжүүлэх. Ажлын 7 хоног
5 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Дүүргийн удирдлагууд өөрсдийн хариуцсан нутаг дэвсгэртээ хот нийтийн аж ахуй, нийтийн эзэмшлийн гудамж зам талбай болон явган хүний зам талбайн  нөхцөл байдалтай газар дээр нь явж ажилласан талаар дараагийн Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. Ажлын 7 хоног
6 Газар зохион байгуулалтын алба Хүнд даацын автомашиныг байршуулах 2-3 цэг байгуулах асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. Ажлын 7 хоног
2024-2025 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ

АЖЛЫН ХҮРЭЭНД

7 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Нийслэлийн хэмжээнд агаар, хөрс, усны бохирдлоос сэргийлэх зорилгоор “Сэргээгдэх эрчим хүч”-ний талаар танилцуулга бэлтгэж, иргэдэд олон нийтэд сурталчлан таниулах бэлтгэл ажлыг хангах. Ажлын 7 хоног
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД
8 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, шинэ шийдлийг гаргаж ажиллах. Ажлын 7 хоног
9 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс “Сургуулийн автобус”-ны аюулгүй ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, сургуулийн автобусыг мэргэжлийн чиг үүргийн байгууллага болох автобус баазад шилжүүлж, засвар арчлалтыг хийлгүүлэх. Ажлын 7 хоног
10 Боловсролын хэлтэс,  Нийгмийн хөгжлийн хэлтэс Нийслэлийн хэмжээнд баригдаж дуусаагүй байгаа сургууль, цэцэрлэгийн барилгын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг нэгтгэн дараагийн Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. Ажлын 7 хоног
11 Нийгмийн хөгжлийн хэлтэс,  Боловсролын хэлтэс,  Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Дүүрэг тус бүрээр баригдаж дуусаагүй байгаа сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай нь газар дээр нь нөхцөл байдалтай танилцаж, шинэ шийдлүүдийг гаргаж танилцуулах. Ажлын 7 хоног
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД
12 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Хөрөнгө оруулалтын ажлын чиг үүргийн хүрээнд дүүргүүдийн Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн албан хаагчдад арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах. Ажлын 7 хоног
13 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс 2024 оны 01-08 дугаар сар хүртэлх Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн бүх үүрэг даалгаврын хэрэгжилтийг байгууллагууд тайлагнаж ажиллах./Жич: Үндсэн хэрэгжүүлэгч байгууллага болон хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд ERP чатаар тайлагнах/ Ажлын 7 хоног
ХОТ НИЙТИЙН АЖ АХУЙН ЧИГ ҮҮРГИЙН ХҮРЭЭНД
14 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс,  Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс,  хог тээврийн байгууллагууд “Шарилжгүй Улаанбаатар” аяны хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, гэр хорооллын гудамж зам талбай болон аж ахуйн нэгж байгууллагуудын орчны гадна талбайн шарилж, хог хаягдлыг цэвэрлүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудтай уулзаж, орчны тохижилтын ажлыг хийлгүүлэх. Ажлын 7 хоног
15 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс,  Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Нийслэлийн хэмжээнд мал гаргах, эзэнгүй нохой, муур устгах ажлуудаа шуурхай зохион байгуулах. Ажлын 7 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.08.20-ны өдрийн 12:00 цагаас өмнө /ariunaa@khanuul.mn/

 цахим хаягаар хүлээн авна.