НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 06 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№12/
2024 оны 06 дугаар сарын 03 Улаанбаатар хот
| № | Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга | Хугацаа |
| 1 | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨАТҮГ | Мод бут, сөөгийг хэлбэржүүлэх ажлыг эрчимжүүлж ажиллах. | Ажлын 7 хоног |
| 2 | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, нийт хог тээврийн байгууллагууд | Хог, хаягдлыг цагийн хуваарийн дагуу ачиж, тээвэрлэх зохицуулалтыг жигдрүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих | Ажлын 7 хоног |
| 3 | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ | Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барилгын хог хаясан болон бусад хог хаягдал үүсдэг байршлуудад хяналтын камер суурилуулах ажлыг зохион байгуулах. | Ажлын 7 хоног |
| 4 | Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс | Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй гар дээрх худалдаа, үйлчилгээг цэгцлэх ажлыг зохион байгуулах. | Ажлын 7 хоног |
| 5 | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс | 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ТҮК-иудыг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах. | Ажлын 7 хоног |
| 6 | Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс | Нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж, асалт хангалтгүй байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын гэрээг цуцлах арга хэмжээ авч ажиллах. | Ажлын 7 хоног |
| 7 | Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс | Нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, орлого бүрдүүлэхэд зохион байгуулалтын арга хэмжээ авч, танилцуулах. | Ажлын 7 хоног |
| 8 | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ | Дүүргийн Засаг даргын орлогч нар өөрсдийн нутаг дэвсгэрээр явж эвдэрч гэмтсэн явган зам, талбайг засаж сайжруулах ажлыг зохион байгуулах. | Ажлын 7 хоног |
| 9 | Худалдан авах ажиллагааны алба, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс | Нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Зураг төсөв, ажлын даалгаваргүй Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 35 дугаар хороо) Цэцэрлэгийн барилга, 240 ор (Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо) гэх мэт/ | Ажлын 7 хоног |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.06.12-ны өдрийн 12:00 цагаас өмнө /ariunaa@khanuul.mn/
цахим хаягаар хүлээн авна.

