НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 06 ДУГААР САРЫН 17-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№13/
2024 оны 06 дугаар сарын 17 Улаанбаатар хот
| № | Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга | Хугацаа |
| 1 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага | Нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагуудын ажилтан, албан хаагчид ажлын цаг ашиглалт, гүйцэтгэл, үр дүн, сахилга хариуцлага, ёс зүйн дүрэм журмуудыг мөрдөж ажиллах. | Ажлын 7 хоног |
| 2 | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс | Нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлж, гэрлийн шонг будаж, засварлах ажлыг зохион байгуулах. | Ажлын 7 хоног |
| 3 | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, нийт хог тээврийн байгууллагууд | Хог, хаягдлыг цагийн хуваарийн дагуу ачиж, тээвэрлэх зохицуулалтыг жигдрүүлэх ажлыг газар дээр нь явж хэрэгжилтэд хяналт тавих. | Ажлын 7 хоног |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.06.26-ны өдрийн 12:00 цагаас өмнө /ariunaa@khanuul.mn/
цахим хаягаар хүлээн авна.

