ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№02/
2021 оны 05 дугаар сарын 04 Улаанбаатар хот
|
№ |
Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга | Хугацаа |
Хяналт тавих албан тушаалтан |
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
| 1 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, нийт байгууллагууд | Бүх нийтээр мод тарих арга хэмжээг 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүний бөөгнөрөл үүсгэлгүй зохион байгуулах, байгууллагууд идэвхтэй оролцох | Ажлын 4 хоног | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
| 2 | Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Шуурхай ажил олон нийттэй харилцах алба, нийт байгууллага | Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд иргэдийг дархлаажуултад идэвхтэй хамруулах, иргэдэд сурталчлах ажлуудыг зохион байгуулах | Ажлын 4 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 3 | Газар зохион байгуулалтын алба | Дүүргийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/207 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгах, газрын зөрчлийг арилган холбогдох албан тушаалтнуудыг хамруулан зохион байгуулах | Ажлын 4 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 4 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ | Харшлаас сэргийлж /Шарилж/ хогийн ургамлыг устгах, модны тайралт, хэлбэржүүлэлтийн ажлуудыг шуурхай зохион байгуулж ажиллах. | Ажлын 4 хоног | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
| 5 | Хууль зүйн тасаг, Боловсролын хэлтэс, Аж ахуй, өмчийн хэлтэс | Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгуулийн хороодын байр болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах, холбогдох судалгааг танилцуулах | Ажлын 4 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 6 | Газар зохион байгуулалтын алба, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ | Газрын зөрчлийг арилгасны дараа орчны зам засвар, тохижилт, тэмдэг тэмдэглэгээг байршуулах ажлуудыг шуурхай зохион байгуулж ажиллах. | Ажлын 4 хоног | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
| 7 | Татварын хэлтэс | Төсвийн орлогын талаар дараагийн шуурхай зөвлөгөөн дээр Татварын хэлтсийн дарга мэдээлэл танилцуулах, цаашид улирал тутам танилцуулж байх | Ажлын 4 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 8 | Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс | Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх тандалт судалгааг яаралтай хийх | Ажлын 4 хоног | Засаг даргын орлогч А.Амартүвшин |
| 9 | Нийт байгууллагууд | Нийт байгууллагууд ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, сахилга хариуцлагыг чанд мөрдөж ажиллах | Ажлын 4 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 10 | Санхүү төрийн сангийн хэлтэс, нийт байгууллагууд | Төсвийн тодотгол хийхтэй холбогдуулан байгууллагууд саналаа өгөх | Ажлын 4 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 11 | Онцгой байдын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс | Коронавирус /Ковид-19/ цар тахлын үед ажиллаж байгаа албан хаагчдыг урамшуулах ажлыг зохион байгуулж, холбогдох шийдвэрийг танилцуулах | Ажлын 4 хоног | Засаг даргын Тамгын газар |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2021.05.07-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна

