НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 12-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ /ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№14/
2021 оны 04 дүгээр сарын 12 Улаанбаатар хот
|
№ |
Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга | Хугацаа |
Хяналт тавих албан тушаалтан |
| 1 | Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс | Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/265 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, иргэдэд, сурталчлан, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай мэдээлж ажиллах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 2 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс | Нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, өрөө тасалгаа, орон сууцны орц хонгил, цонх, цахилгаан шат, нийтийн тээврийн хэрэгслийн хаалга, суудал, бариул, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчны халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 3 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллагууд | Нутгийн захиргааны нийт байгууллагууд ажилтан, албан хаагчдын 10 хүртэл хувийг ажиллах хуваарь, нэрсийн жагсаалтыг баталж, байгууллагынхаа үндсэн чиг үүргийг тасалдуулахгүй, иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг онлайнаар үзүүлж ажиллах. /Нийт байгууллагууд | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 4 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллагууд | Иргэн, хуулийн этгээдээс ирсэн өргөдөл, гомдол, лавлагаа, мэдээлэл, санал хүсэлтийг 24 цагаар хүлээн авч, шуурхай шийдвэрлэж ажиллах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 5 | Нийгмийн хөгжлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс,Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Нийт байгууллагууд | Халдварын тохиолдол ихсэж байгаатай холбогдон байгууллагууд ажилтан, албан хаагчдаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг бууруулах зорилгоор тохиолдлын судалгааг (өнгөрсөн болон одоо цагт) нэгтгэн хариу арга хэмжээг төлөвлөж ажиллах. /Нийт байгууллагууд/ | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 6 | Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар | Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, иргэдэд, анхааруулга, зөвлөмж, мэдээллийг тогтмол хүргэж ажиллах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 7 | Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс,
Боловсролын хэлтэс |
Сургууль цэцэрлэгийн гадна талбай, ногоон байгууламжид бага насны хүүхдүүдийг агаар салхинд гаргаж, дархлааг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнтэй байх бололцоог бүрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 8 | Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Хан-Уул зам засвар арчлалт” ОНӨААТҮГ, Газар зохион байгуулалтын алба, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ | Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал шилжсэн хугацаанд дараах ажлуудыг хийж дуусгах. Үүнд:
Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд: 1. Авто зам болон явган зорчигчийн замын заадас нөхөх, засвар шинэчлэл 2. Нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган зорчигчийн гарц, замын тэмдэг, тэмдэглэгээ, хайс, хашлагыг сэргээн засварлах, шинэчлэх. 3. Инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэл. 4. Гэрэл дохио, авто замын гэрэлтүүлгийн засвар шинэчлэл. 5. Нийтийн тээврийн автобусны буудал, гудамж, талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх. 6. Нийтийн эзэмшлийн гудамжны тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх. 7. Дүүргүүд өөрсдийнхөө онцлогт тохируулан нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг, угааж цэвэрлэх ажлын төлөвлөгөө гаргаж, ажлаа эрчимжүүлэх. Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд: 1. Нийтийн эзэмшлийн гудамж зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах. 2. Ил задгай кабелийн цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулах. 3. Өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн самбар, хаалт, хашаануудыг буулгаж, цэгцлэх. 4. Явган зорчигч, авто тээврийн хэрэгсэлд аюул учруулахуйц элдэв саад, хурц ирмэг бүхий болзошгүй аюул учруулах зүйлсийг янзалж цэгцлэх. |
Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2021.04.15-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.

