ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-НЫ ӨДРИЙН ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№01/
2020 оны 04 дүгээр сарын 13 Улаанбаатар хот
|
№ |
Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга | Хугацаа |
Хяналт тавих албан тушаалтан |
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
| 1 | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс | Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, хүүхдийн тоглоомын талбайн ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх | Ажлын 7 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 2 | Нийт байгууллагууд | Нийт байгууллагууд ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувийг ажиллах хуваарийг баталж, байгууллагынхаа үндсэн чиг үүргийг тасалдуулахгүй, иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг онлайнаар үзүүлж ажиллах | Ажлын 7 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 3 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд | Иргэн, хуулийн этгээдээс ирсэн өргөдөл, гомдол, лавлагаа, мэдээлэл, санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэж ажиллах. | Ажлын 7 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 4 | Онцгой байдлын хэлтэс, нийт байгууллагууд | Албан хаагчдаа эрсдэлээс сэргийлэх, PCR шинжилгээ өгөх шаардлагатай албан хаагчдынхаа судалгааг гаргаж Шуурхай штабт өгөх, энэ 7 хоногт багтаан шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах | Ажлын 7 хоног | Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн |
| 5 | Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хороод | Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хороодын Засаг дарга нар дуудлага мэдээллийг Цагдаагийн газарт шуурхай мэдээлж, хамтарч ажиллах | Ажлын 7 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 6 | Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс | Сургууль цэцэрлэгийн гадна талбай, ногоон байгууламжид бага насны хүүхдүүдийг агаар салхинд гаргаж, дархлааг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнтэй байх бололцоог бүрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах. | Ажлын 7 хоног | Засаг даргын орлогч А.Амартүвшин |
| 7 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ, Хороод | Авто зам болон явган зорчигчийн замыг нөхөх, засвар шинэчлэлийн судалгааг гаргах. Хороод шаардлагатай газруудын судалгааг гаргаж Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэст хүргүүлэх | Ажлын 7 хоног | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
| 8 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хороод | Дүүргийн нутаг дэвсгэр дэх гэрэлтүүлгийн асалтад хяналт тавих, асахгүй байгаа газруудын судалгааг гаргаж Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэст хүргүүлэх | Ажлын 7 хоног | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
| 8 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хороод | Нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган зорчигчийн гарц, замын тэмдэг, тэмдэглэгээ, хайс, хашлагыг сэргээн засварлах, шинэчлэх байршлын судалгааг гаргах, хороод шаардлагатай газруудын судалгааг гаргаж Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэст хүргүүлэх хүргүүлэх | Ажлын 7 хоног | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
| 9 | Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хороод | Орчны 50 метр хүртэлх газраа цэвэрлэхгүй байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг хороод гаргаж, Мэргэжлийн хяналтын хэлтэст хүргүүлэх | Ажлын 7 хоног | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
| 10 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хороод | Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч, шаардлагатай байршлуудын судалгааг гаргаж, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэст хүргүүлэх | Ажлын 7 хоног | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
| 11 | Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба | Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудын зураг төсөв болон газрын асуудлыг онцгой анхаарч, шуурхай зохион байгуулах | Ажлын 7 хоног | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
| 12 | Засаг даргын орлогч А.Амартүвшин, Эрүүл мэндийн төв | Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарах | Ажлын 7 хоног | Засаг даргын Тамгын газар |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2021.04.16-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна

