Хан-Уул
Uncategorized

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ /ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№13/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ /ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№13/

 

2021 оны 04 дүгээр сарын 05                                                          Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/246 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, иргэдэд, сурталчлан, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай мэдээлж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
2 Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар Иргэд, олон нийтийн зүгээс халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхэд тэдний оролцоог сайжруулах, харьяалах нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид ажиллаж буй хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, олон нийтийн цагдаа нарын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудтай өдөр тутмын уялдаа холбоотой ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
3 Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс Нийслэлийн хэмжээнд голомт бүхий объект байршилд халдваргүйжүүлэлтийн ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулж ажиллах. / Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
4 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба Иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа барилгын болон бусад чиглэлээр ухаад орхисон нүх, овоолсон шороо зэргийг цэгцлэх ажлыг зохион байгуулах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
5 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс Нийслэлийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.04.08-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна