Хан-Уул дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан зохион явууллаа.
– Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/39 дүгээр захирамжийн дагуу төсвийн орлогыг хуваарийн дагуу бүрдүүлж, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах
– Газрын зөрчлийг арилгаж, хашаа хайс буулгаж, орц, гарцыг чөлөөлөх
– Дүүргийн хэмжээнд гал түймэр, гамшиг осол болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох байгууллагууд тогтмолжуулж урьдчилан сэргийлж ажиллах,
– Хүний хөгжил, соён гэгээрүүлэх чиглэлээр нийгмийн салбарт хийж хэрэгжүүлэх ажлуудыг боловсруулж танилцуулах
– Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага болон албан хаагчид хуулийн хугацаанд багтаан хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөж өгөх
– Инженер хангамжийн байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал шуурхай бэлэн байдлыг хангаж баяр, амралтын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрүүдийг томилж ажиллах
– Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх, явган замын асуудлыг дуусгах
– Газар чөлөөлөлтийн ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өглөө.


