Хан-Уул
Мэдээлэл

📢САР ШИНИЙН БАЯРЫГ УГТСАН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Сар шинийн баярыг угтан дүүргийн хэмжээнд 2026.02.10-2026.02.15-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна. Цэвэрлэгээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадууд, цэцэрлэг, сургууль, их, дээд сургуулиуд, дүүргийн хот, нийтийн аж ахуйн байгууллагууд оролцож, нийтийн эзэмшлийн хог хаягдал, цас мөсийг цэвэрлэж, орчны аюулгүй байдлыг хангуулан ажиллана.
ИРГЭД, ААНБ, СӨХ-ООД ТА БҮХНИЙГ ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ, ЦЭВЭР ОРЧНЫГ ХАМТДАА БҮРДҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.🧼🧹🪣