Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/1843 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатараар ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийлээ.

Хяналт, шалгалтыг бодлогын үр дүн, чиг үүргийн хэрэгжилт, үйл ажиллагааны ил тод байдал зэрэг үндсэн 3 чиглэлийн хүрээнд нийт 26 шалгуур үзүүлэлтээр зохион байгуулсан.

Шалгалтын явцад цаашид анхаарах шаардлагатай асуудлуудыг тодорхойлон, илэрсэн алдаа, зөрчлийг арилгуулах талаар шаардлага тавьж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.