НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 10 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№21/
2024 оны 10 дугаар сарын 14 Улаанбаатар хот
| № | Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгавар | Хугацаа |
| БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД | |||
| 1 | Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс | Нийслэлийн 2025 оны төсвийн бэлтгэл хангах ажлын хүрээнд дүүргийн Засаг дарга нартай уулзалт зохион байгуулах. (Дүүргийн төсөвтэй уялдуулж, өмнө нь дуусаагүй ажлаа дуусгах, өмнө нь хийсэн ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн гудамж талбайг шинэчилж засварлах, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт дээвэр, лифт, фасадыг бүхэлд нь засварлах гэх мэт) | Ажлын 7 хоног |
| ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД | |||
| 2 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс , “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ | 2025 онд замын сангийн хөрөнгөөр хийгдэх авто замын ажлууд болон хорооллын дундах авто замын засвар, шинэчлэл хийх саналаа Замын хөгжлийн газарт хүргүүлж, ирүүлсэн саналын дагуу байршил тус бүрээр газар дээр нь явж үзэх. | Ажлын 7 хоног |
| ХОТ, НИЙТИЙН АЖ АХУЙН АЖЛЫН ХҮРЭЭНД | |||
| 3 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс | Дүүргүүд цаашид хот тохижилтын аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах санал ирүүлж, дахин шинээр сонгон шалгаруулалт зохион байгуулах. | Ажлын 7 хоног |
| 4 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс | Хот, нийтийн аж ахуйн байгууллагуудад байгаа давс, бодисын чанар стандартад хяналт шалгалт хийж, дүнг дараагийн Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. | Ажлын 7 хоног |
| 5 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс | Нийслэлийн хэмжээнд их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах. | Ажлын 7 хоног |
| 6 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, нийт хог тээврийн байгууллагууд | Дүүргүүд давс, бодисын нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, хот тохижилтын компаниудынхаа машин техник, бэлэн байдлыг сайтар хангуулж, засвар үйлчилгээг хийлгүүлэх. | Ажлын 7 хоног |
| 7 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, нийт хог тээврийн байгууллагууд | Дүүргүүд давс, бодис нөөцлөх агуулах сав бэлтгэх, давс бодисын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, түүнд хяналт тавьж ажиллах. | Ажлын 7 хоног |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.10.22-ны өдрийн 12:00 цагаас өмнө /ariunaa@khanuul.mn/
цахим хаягаар хүлээн авна.

