Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№22/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№22/

2024 оны 10 дугаар сарын 28                                                                                                                                Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгавар Хугацаа
1 Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс Нийслэлийн 2024 оны төсвийн орлогыг нэмэгдүүлж, орлогын эх үүсвэрийн бааз суурийг өргөжүүлэх ажлуудаа эрчимжүүлэх. Ажлын 7 хоног
2 Газар зохион байгуулалтын алба Зогсоол хөтөлбөрийн хүрээнд том оврын тээврийн хэрэгслүүдийг иргэдийн суурьшлын бүсээс гаргах, том оврын тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хүрээг өргөжүүлэх асуудлыг судалж танилцуулах. Ажлын 7 хоног
3 Нийгмийн хөгжлийн хэлтэс, нийт байгууллага Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сэтгэл зүйн сургалтад хамруулах. Ажлын 7 хоног
4 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, нийт байгууллага Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж ажиллах. Ажлын 7 хоног
5 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Өвөлжилтийн бэлтгэл ажил, давс, бодисын нөөцлөлт, хот нийтийн аж ахуйн машин тоног, төхөөрөмжийн бэлэн байдал болон хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг талаар дараагийн Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. Ажлын 7 хоног
6 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагчдад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулах. Ажлын 7 хоног
7 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг Нийслэлийн хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт хяналт шалгалтыг зохион байгуулах. Ажлын 7 хоног
8 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Нийслэлийн хэмжээнд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг анхаарч, өргөдөл, гомдол үүсгэсэн шалтгаан нөхцөлийг судалж танилцуулах. Ажлын 7 хоног
9 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс “20 минутын хот” концепцийн хүрээнд Чингэлтэй дүүрэг “Ард кино театр” сэргээх зураг төслийн ажлыг төлөвлөх, Хан-Уул дүүрэг 19-н үйлчилгээний төв, Баянзүрх дүүрэг “Сансар” үйлчилгээний төв, Сонгинохайрхан “Соёмбо” кино театр зэрэг орчны газруудын судалгааг хийж танилцуулах. Ажлын 7 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.11.05-ны өдрийн 12:00 цагаас өмнө /ariunaa@khanuul.mn/

 цахим хаягаар хүлээн авна.