НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№20/
2024 оны 09 дүгээр сарын 25 Улаанбаатар хот
| № | Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга | Хугацаа |
| БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД | |||
| 1 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс | “Зогсоол” хөтөлбөрийг боловсруулах ажлыг эрчимжүүлэх. | Ажлын 7 хоног |
| 2 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс | Агаар, хөрсний бохирдлоос сэргийлэх ажлын хүрээнд нийслэл хотод үйлчилгээ үзүүлж байгаа шатахуун түгээх станцын гадна талд модон жорлонг байлгахгүй чиглэлээр захирамжийн төсөл боловсруулж танилцуулах. | Ажлын 7 хоног |
| ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ХҮРЭЭНД | |||
| 3 | Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс | Ажил нь эхэлсэн дуусаагүй байгаа сургууль, цэцэрлэгийн барилгын асуудлыг шуурхай шийдвэрлэж, ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах. | Ажлын 7 хоног |
| 4 | Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс | Дүүргүүдийн хөрөнгө оруулалтын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын бодлоготой уялдуулан зохион байгуулж ажиллах | Ажлын 7 хоног |
| ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД | |||
| 5 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс | Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч, давс, бодисын нөөц бүрдүүлэх ажлаа шуурхай зохион байгуулах. | Ажлын 7 хоног |
| 6 | Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс | Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт харьяаллын дагуу хүүхдүүд хамрагдаж чадахгүй байгаа тухай иргэдийн гомдол их байгааг анхаарч, шуурхай шийдвэрлэж ажиллах. | Ажлын 7 хоног |
| 7 | Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг | Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн хэмжээнд хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж, маск зүүлгэх ажлыг зохион байгуулах. | Ажлын 7 хоног |
| ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД | |||
| 8 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс | Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран гадна орчны тохижилтын ажлуудыг эхлүүлж, өөрсдийн нутаг дэвсгэртээ эвдэрч гэмтсэн хайс хашлага, ухсан нүх, овоолсон шороо зэргийг цэгцлэх ажлыг зохион байгуулах | Ажлын 7 хоног |
| 9 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс | Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас 2023 оны 10 дугаар сараас хойш гадуур газар дээр явж, үүрэг даалгавар өгч ажилласан түүний хэрэгжилт, үр дүнг шалгаж, танилцуулах. | Ажлын 7 хоног |
| 10 | Санхүү, төрийн сангийн хэлтэс, Санхүүгийн тасаг, нийт байгууллага | Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж, санхүүгийн сахилга хариуцлагыг баримтлан ажиллах тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, тусгай төлөвлөгөө боловсруулж ажиллах. | Ажлын 7 хоног |
| 11 | Нийгмийн хөгжлийн хэлтэс | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 385 жилийн ойг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах. | Ажлын 7 хоног |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.10.01-ний өдрийн 12:00 цагаас өмнө /ariunaa@khanuul.mn/
цахим хаягаар хүлээн авна.

