Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 09-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№19/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 09-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№19/

          2024 оны 09 дүгээр сарын 09                                                                                                            Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
1 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс,  Санхүү төрийн сангийн хэлтэс Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, ногоон байгууламж, гүүрэн байгууламжийн арчлалт, хамгаалалтын зардлыг төсөвт тусгаж байх зохицуулалтыг хийж ажиллах. Ажлын 7 хоног
2 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд гадна орчны тохижилтыг хийх, Захирагчийн ажлын алба, дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзалт зохион байгуулж, орчны тохижилтыг хийлгүүлэх ажлыг зохион байгуулах. Ажлын 7 хоног
3 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Нийслэлийн хэмжээнд хүүхдийн тоглоомын талбайн засвар, арчлалтыг хийж, эзэнжүүлэх ажлыг зохион байгуулах. Ажлын 7 хоног
4 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ Хорооллын дундах автозамын засвар, шинэчлэл хийх саналаа Замын хөгжлийн газарт хүргүүлэх Ажлын 7 хоног
5 Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар Нийслэлийн хэмжээнд архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах Ажлын 7 хоног
6 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагуудын ажилтан, албан хаагчид ажлын цаг ашиглалт, гүйцэтгэл, үр дүн, сахилга хариуцлага, ёс зүйн дүрэм журмуудыг мөрдөж ажиллах. Ажлын 7 хоног
7 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, нийт хог тээвэр, зам цэвэрлэгээ хариуцсан орон нутгийн өмчит байгууллагууд Дүүргүүд давс, бодис нөөцлөх ажлаа эрчимжүүлэх. Ажлын 7 хоног
8 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэх ажлын саналаа “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-д хүргүүлэх. Ажлын 7 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.09.17-ны өдрийн 12:00 цагаас өмнө /ariunaa@khanuul.mn/

цахим хаягаар хүлээн авна.