Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 06 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№12/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 06 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№12/

      2024 оны 06 дугаар сарын 03                                                                                                                             Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
1 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨАТҮГ Мод бут, сөөгийг хэлбэржүүлэх ажлыг эрчимжүүлж ажиллах. Ажлын 7 хоног
2 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, нийт хог тээврийн байгууллагууд Хог, хаягдлыг цагийн хуваарийн дагуу ачиж, тээвэрлэх зохицуулалтыг жигдрүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд  хяналт тавих Ажлын 7 хоног
3 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барилгын хог хаясан болон бусад хог хаягдал үүсдэг байршлуудад хяналтын камер суурилуулах ажлыг зохион байгуулах. Ажлын 7 хоног
4 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй гар дээрх худалдаа, үйлчилгээг цэгцлэх ажлыг зохион байгуулах. Ажлын 7 хоног
5 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ТҮК-иудыг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах. Ажлын 7 хоног
6 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс,  Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж, асалт хангалтгүй байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын гэрээг цуцлах арга хэмжээ авч ажиллах. Ажлын 7 хоног
7 Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс Нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, орлого бүрдүүлэхэд зохион байгуулалтын арга хэмжээ авч, танилцуулах. Ажлын 7 хоног
8 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ Дүүргийн Засаг даргын орлогч нар өөрсдийн нутаг дэвсгэрээр явж эвдэрч гэмтсэн явган зам, талбайг засаж сайжруулах ажлыг зохион байгуулах. Ажлын 7 хоног
9 Худалдан авах ажиллагааны алба, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Зураг төсөв, ажлын даалгаваргүй Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 35 дугаар хороо)  Цэцэрлэгийн барилга, 240 ор (Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо) гэх мэт/ Ажлын 7 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.06.12-ны өдрийн 12:00 цагаас өмнө /ariunaa@khanuul.mn/

 цахим хаягаар хүлээн авна.