2023 оны 10 сарын 04-ний өдөр Дугаар А/562 Улаанбаатар хот
2023 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэргийн
албаны халах, татах ажлыг зохион байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Цэргийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1115 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүрэгт цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах ажлыг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 22-ны өдрүүдэд зохион байгуулсугай.
2.Цэрэг татлагын ажилд шаардагдах хөрөнгийг Засаг даргын Тамгын газрын батлагдсан төсвөөс гаргахыг дүүргийн Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа )-т тус тус зөвшөөрсүгэй.
3.Дүүргийн Цэрэг татлагын товчооны дарга (С.Энхбаяр)-д даалгах нь:
- a) Дүүргийн цэрэг татлагын товчооны гишүүдийг төрийн захиргааны байгууллагын зохих албан тушаалтнуудаар бүрдүүлж, ажил үүргийн хуваарийг тогтоож, цэрэг татлагын ажилтай холбогдолтой хууль эрх зүйн баримт бичгүүдийг сурталчлах, тухайн ажлыг гүйцэтгэх онцлогийн талаар зааварчилгаа өгөх, цэргийн жинхэнэ албаны татлагын ажлыг хуулийн дагуу зохион байгуулж гүйцэтгэлд нь хяналт тавьж ажилласугай.
б) Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, залуучуудыг цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн татах, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас өгсөн тоон даалгаврыг бүрэн биелүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласугай.
в) цэрэг татлагын товчооны ажлын талаар байгууллага иргэдээс гаргасан санал, гомдол маргаантай асуудлыг хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэн, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцон ажилласугай.
4.Цэргийн жинхэнэ албаны зарлан дуудах мэдэгдэл аваад тогтоосон хугацаанд заасан газарт ирээгүй цэргийн үүрэгтнийг ирүүлэх, цэрэг татлагын байранд эрүүл мэндийн үзлэгээр орох иргэдийн хамралтын талаар хорооны Засаг дарга, зохион байгуулагч нарт үүрэг чиглэл өгч, хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (З.Буянт)-т үүрэг болгосугай.
5.Цэргийн жинхэнэ албанд татагдах 18-25 насны залуучуудыг иргэний цахим үнэмлэхтэй хугацаат цэргийн албанд тэнцүүлэн татах, баримт бичгийн зөрчлийг арилгах арга хэмжээний хүрээнд иргэний баримт бичгийн зөрчил бүхий иргэдийн судалгааг хороо бүрээр гаргуулан, төрийн үйлчилгээ үзүүлэх ажлыг хамтран зохион байгуулах, 18-25 насны цэргийн алба хаагаагүй иргэдийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс (С.Оюун-Эрдэнэ)-т үүрэг болгосугай.
6.2Цэрэгт татагдагчдад эрүүл мэндийн үзлэг явуулах байрыг дүүргийн ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн байранд зохион байгуулан 2023 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрийг дуустал шаардлагатай өрөө, танхимыг чөлөөлөн техник хэрэгслээр бүрэн хангаж ажиллахыг 34 дүгээр сургууль ( Р.Өлзийхишиг)-д үүрэг болгосугай.
7.2Нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарыг сонгон авч, холбогдох зааварчилгаа өгч, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, шаардлагатай эм, эмнэлгийн багаж төхөөрөмжөөр хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, 18-25 насны цэргийн жинхэнэ албанд татагдах залуучуудад хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн төв ( Э.Бодьцэцэг)-д үүрэг болгосугай.
8.2Цэрэг татлагын үед нийгмийн хэв журам сахиулах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлж, цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах мэдэгдэл аваад тогтоосон хугацаанд заасан газарт ирээгүй цэргийн үүрэгтнийг эрэн сурвалжлан цэрэг татлагад бүрэн хамруулж, хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, гэмт хэргийн учир шалгагдаж байгаа иргэдийн судалгааг хороо бүрээр гарган Цэрэг татлагын товчоонд ирүүлэх, Цэрэг татагдагчдыг тээвэрлэх автомашины техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийх, жолооч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар шаардлагатай арга хэмжээ авах, татагдагчдыг цэргийн төв дамжинд хүргэх тусгай тоноглолтой тээврийн хэрэгсэлийг гарган ажиллуулахыг Цагдаагийн газар (хурандаа Т.Дамбийням)-т үүрэг болгосугай.
9.5Цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусгаж, бэлтгэлээр халагдан ирж байгаа цэргийн үүрэгтнийг хүлээн авч, ажлын байранд зуучлах, мэргэжил олгох төрөл бүрийн сургалтанд хамруулах талаар шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс (П.Амартүвшин)-т үүрэг болгосугай.
10.2Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”-ын дагуу амралтын өдрүүдэд ажилласан бие бүрэлдэхүүнд нөхөж нэмэгдэл хөлс олгохыг Засаг даргын Тамгын газрын даргад үүрэг болгосугай.
- Цэргийн бүртгэлээр 2023 онд бүртгэгдсэн 18-25 насны цэргийн үүрэгтнийг цэрэг татлагад бүрэн хамруулан оролцуулахыг хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
12.5Цэрэг татлагын товчооны бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралтаар, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын нэрийн жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
13.5Цэрэг татлага явуулсан тухай дүн мэдээг татлага дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор нийслэлийн Цэрэг татлагын товчоонд хүргүүлэхийг үүрэг болгосугай.
14.5Цэрэг татлагын ажлыг байнгын удирдлагаар ханган ажиллаж, дүнг илтгэхийг Цэрэг татлагын товчоонд даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

