Хан-Уул
Тогтоол захирамж

     Төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай

2023 оны 10 сарын 02-ний өдөр                      Дугаар А/560                         Улаанбаатар хот

     Төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.20, 42 дугаар зүйлийн 42.2.1, 66 дугаар зүйлийн 66.1.6 дахь заалт, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хан-Уул дүүргийн орон нутгийн төсвийн зарлагын болон сургууль, цэцэрлэгийн байгууллагуудын 2023 оны 10 дугаар сарын  хуваарийг өөрчлөн баталсугай.

2.Дээрх өөрчлөлт орсон төсвийн хуваарьт хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                                   Ж.АЛДАРЖАВХЛАН