Хан-Уул
Тогтоол захирамж

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, нэгдсэн арга хэмжээний тухай

2023 оны 10 сарын 10-ний өдөр                      Дугаар А/574                         Улаанбаатар хот

Угаарын хийн хордлогоос урьдчилан

сэргийлэх, нэгдсэн арга хэмжээний тухай

           Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлын 8.1.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.7, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62, Засгийн газрын 2022 оны 223 дугаар, Нийслэлийн засаг даргын 2023 оны А/130 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд дүүргийн гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй угаарын хийн хордлого, ахуйн аюул ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж иргэд хуулийн этгээдийг зөвлөмж, мэдээллээр ханган  ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (хурандаа Д.Бат-Эрдэнэ), Цагдаагийн газар (цагдаагийн хурандаа Т.Дамбийням), Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс (Г.Туяацэцэг), Таван толгой түлш ХХК–ийн Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвийн мэдээлэл судалгааны хэсэг (А.Гантулга), Хороодын Засаг дарга нарт тус тус  үүрэг болгосугай.

           2.Угаарын хийн хордлогын дуудлага мэдээллийг бүртгэлжүүлж, иргэдэд угаарын хордлогоос урьдчилан сэргийлэх, анхны тусламж үйлчилгээ үзүүлэх талаар зөвлөмж мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн төв (Э.Бодьцэцэг)-д, Улаанзагалмайн хороо (Б.Наранчимэг)-нд даалгасугай.

           3.Галын аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй угаарын хийн хордлого, ахуйн аюул ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах зардлыг нэгдүгээр, дүүргийн гэр хорооллын айл өрхийн галын аюулгүй байдлыг хангуулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамжийг хоёрдугаар, шалгах хүснэгтийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

           4.Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх эрсдэлээс хамгаалах эрчимжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах 7.504.000 ( долоон сая таван зуун дөрвөн мянган) төгрөгийг Байгаль хамгаалдах зардлаас зарцуулахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

           5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                       Ж.АЛДАРЖАВХЛАН