2023 оны 10 сарын 02-ний өдөр Дугаар А/559 Улаанбаатар хот
Үнэлгээний хороо байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/498 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын батлагдсан төсвөөс 2023 онд санхүүжин хэрэгжих “Зам цэвэрлэгээний давс худалдан авах” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо (З.Буянт)-нд үүрэг болгосугай.
3.Төсөл, арга хэмжээг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг 2023 оны нийтийн эзэмшлийн явган зам талбайн цэвэрлэгээ, арчлалтын зардлаас гаргаж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

