Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/87 – Онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2023 оны 02 сарын 14-ний өдөр                         Дугаар А/87                                 Улаанбаатар хот

 

 

Онцгой комиссын бүрэлдэхүүнийг

шинэчлэн батлах тухай

 

 

                      Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 23 дугаар зүйлийн 23.1, 23.3, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн “Онцгой комиссын бүрэлдэхүүн”-ийг нэгдүгээр, “Онцгой комиссын ажиллах журам”-ыг хоёрдугаар, “Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн”-ийг гуравдугаар, “Шуурхай ажлын хэсгүүдийн гүйцэтгэх үүрэг”-ийг дөрөвдүгээр, “Ослын голомт дахь ажиллагааны удирдлага, гүйцэтгэх үүрэг”-ийг тавдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
  2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Онцгой комиссын орлогч дарга (Б.Цэрэн)-д даалгасугай.
  3. Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2021 оны “Онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” А/163 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

                              ЗАСАГ ДАРГА                                          Ж.АЛДАРЖАВХЛАН