2023 оны 02 сарын 09-ний өдөр Дугаар А/84 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Биеийн тамир, спортын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/94 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд цасны баяр, өвлийн биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүийг хавсралтаар байгуулсугай.
- Цасны баяр, өвлийн биеийн тамир, спортын арга хэмжээнд шаардагдах төсвийг холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

