2023 оны 02 сарын 08-ны өдөр Дугаар А/78 Улаанбаатар хот
Машин, механизм, тоног төхөөрөмж
худалдан авахыг зөвшөөрөх тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсгийг туc тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-ын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай худалдан авах машин, механизм, тоног төхөөрөмжийн жагсаалтыг хавсралтаар баталж, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ (Ц.Ган-Эрдэнэ)-т даалгасугай.
- Захирамжийн хавсралтад заасан машин, механизм, тоног төхөөрөмж худалдан авахад шаардлагатай зардлыг 2023 оны дүүргийн “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-т хуваарилсан хөрөнгөөс холбогдох хууль, журамд нийцүүлэн санхүүжүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

