2023 оны 02 сарын 07-ны өдөр Дугаар А/76 Улаанбаатар хот
Зөвлөлдөх санал асуулгын 2 дугаар шатыг
зохион байгуулах дэд ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын Их Хурлын Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай 2022 оны 80 дугаар тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/107 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар шат 2023 оны 02 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд явагдах болсонтой холбогдуулан Хан-Уул дүүргээс сонгогдсон иргэдийн оролцоог хангуулахад шаардлагатай бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, шаардагдах төсвийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Зөвлөлдөх санал асуулгад оролцогчдын ирц оролцоог хангуулж батлагдсан тоогоор хамруулах, нэгдсэн унаагаар хүргүүлэх, аюулгүй байдлыг хангах, санал асуулга явагдах хугацаанд оролцогчдын ажиллаж буй байгууллагад мэдэгдэн, чөлөө олгуулах асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлж ажиллахыг ажлын хэсэг (Ч.Байгаль)-т үүрэг болгосугай.
- Арга хэмжээг зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

