Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/68 – Үнэлгээний хороо байгуулах тухай

2023 оны 02 сарын 01-ний өдөр                         Дугаар А/68                                 Улаанбаатар хот

 

Үнэлгээний хороо байгуулах тухай

 

                    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 29 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр 2023 онд санхүүжин хэрэгжих “29 дүгээр цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажил (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг)”, “73 дугаар  цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажил (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг)”, “Дэнжийн цэцэрлэгт хүрээлэнгийн засвар, тохижилтын ажил (8 дугаар хороо)”, “Нийтийн эзэмшлийн талбайд хог хаягдлыг төвлөрүүлэх цэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажил” төсөл, арга хэмжээнүүдийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо (Т.Улсболд)-нд үүрэг болгосугай.
  3. Төсөл, арга хэмжээг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг 2023 оны дүүргийн төсвийн хөрөнгөөс гаргаж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т даалгасугай.

 

 

                              ЗАСАГ ДАРГА                                           Ж.АЛДАРЖАВХЛАН