2022 оны 07 сарын 28-ний өдөр Дугаар А390 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 201 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хурдан морь унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор зуны турш зохион байгуулагдах хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
- Эцэг эх, асран хамгаалагч, уяач, зохион байгуулагчдын хариуцлагыг өндөржүүлж, мэдээ мэдээллээр хангах, хууль тогтоомжийг таниулан сурталчилж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг ажлын хэсэг (М.Ганболд)-т үүрэг болгосугай.
- Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР
ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН
ОРЛОГЧ Б.ЦЭРЭН

