2022 оны 08 сарын 23-ны өдөр Дугаар А414 Улаанбаатар хот
Үнэлгээний хороо байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А396 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын батлагдсан төсвийн өвөлжилтийн бэлтгэл хангах зардлаас санхүүжин хэрэгжих “Дулаан узелийн засварын ажил (Нийслэлийн Ерөнхий боловсролын 52 дугаар сургууль), “Дотор халаалтын шугамын засварын ажил (Нийслэлийн Ерөнхий боловсролын 89 дүгээр сургууль)” төсөл, арга хэмжээнүүдийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтуудыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо (Ц.Алтангэрэл)-нд үүрэг болгосугай.
- Төсөл, арга хэмжээг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг 2022 оны Засаг даргын Тамгын газрын Өвөлжилтийн бэлтгэл хангах зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР
ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН
ОРЛОГЧ Б.ЦЭРЭН

