2022 оны 08 сарын 22-ны өдөр Дугаар А449 Улаанбаатар хот
Буцалтгүй тусламж үзүүлэх тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан “Хан-Уул дүүргийн иргэдэд нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Олон улсын тэмцээнд оролцох эрх авсан, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой нэн ядуу, хүнд өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, ахуй амьдрал нь гачигдалтай шалтгаанаар буцалтгүй тусламж хүсч өргөдөл ирүүлсэн тус дүүргийн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 11, 12, 16, 21 дүгээр хорооны 16 иргэний нэрсийг хавсралтаар баталж, ар гэрт нь буцалтгүй мөнгөн тусламж олгосугай.
- Буцалтгүй тусламжид шаардагдах нийт 6,100,000 (зургаан сая нэг зуун мянган) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР
ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН
ОРЛОГЧ Б.ЦЭРЭН

