2022 оны 08 сарын 23-ны өдөр Дугаар А416 Улаанбаатар хот
“Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн
бүрэлдэхүүн, дүрэм шинэчлэх тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.6, Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 11 дүгээр зүйлийн 11.1, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.4 дэх заалт, Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг тус тус үндэслэн захирамжлах нь:
- Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хангах үүрэг бүхий “Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, дүрмийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийг удирдлага зохион байгуулалтаар хангаж, тайлагнаж ажиллахыг дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд үүрэг болгосугай.
- Энэ захирамж гарсантай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны А/21 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР
ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН
ОРЛОГЧ Б.ЦЭРЭН

