Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/267 – Ажлын хэсэг байгуулах тухай

2022 оны 05 сарын 03-ны өдөр                          Дугаар А267                                 Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/546 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар марафон-2022” олон улсынгүйлтийн тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар байгуулсугай.
  2. “Улаанбаатар  марафон-2022”   олон   улсын   гүйлтийн   тэмцээнд   их,   дээдсургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, төрийн болон төрийн бус, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид, иргэдийг идэвхтэй хамруулахыг ажлын хэсэг (С.Сайнбаяр)-т үүрэг болгосугай.
  3. Захирамжийн хэрэгжилтэд   хяналт  тавьж,  үйл  ажиллагааг  өндөр  түвшиндзохион байгуулж ажиллахыг ажлын хэсэг (С.Сайнбаяр)-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                                               Б.ЦЭРЭН