2022 оны 05 сарын 03-ны өдөр Дугаар А263 Улаанбаатар хот
Захирамжийн холбогдох заалтад
өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжин хэрэгжих “Замын Цагдаагийн хэлтсийн барилгын дулаалга, фасад засвар (20 дугаар хороо)” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/29 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтад Үнэлгээний хорооны гишүүн “Иргэний төлөөлөл (12 дугаар хорооны иргэн) Р.Энхжаргал” гэснийг “Иргэний төлөөлөл (20 дугаар хорооны иргэн) Б.Оюунчимэг” гэж өөрчилсүгэй.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР
ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН
НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ Б.ЦЭРЭН

