Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/261 – Үнэлгээний хороо байгуулах тухай

2022 оны 05 сарын 03-ны өдөр                          Дугаар А261                                 Улаанбаатар хот

 

Үнэлгээний хороо байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг,  Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Эко хотын тээвэр” ААТҮГ-ын 2022 оны батлагдсан төсвөөс санхүүжин хэрэгжих “Хан-Уул дүүргийн төвийн хороодын хог хаягдлыг ачиж, тээвэрлэхэд шаардлагатай түлш нийлүүлэх” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо (Г.Туяацэцэг)-нд үүрэг болгосугай.
  3. Төсөл, арга хэмжээг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг 2022 оны батлагдсан төсвөөс гаргаж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг “Эко хотын тээвэр” ААТҮГ (Ц.Чинзориг)-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                                               Б.ЦЭРЭН