2022 оны 04 сарын 28-ны өдөр Дугаар А255 Улаанбаатар хот
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний зөвлөл
байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн хороодод хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний зөвлөл”-ийг хавсралт ёсоор баталсугай.
- Зөвлөлийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллахыг хороодын Засаг дарга нарт, мэргэжлийн нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч (А.Амартүвшин)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

