Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/247 – Дүүргийн 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын шалгалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

2022 оны 04 сарын 21-ний өдөр                         Дугаар А247                                 Улаанбаатар хот

Дүүргийн 2021 оны жилийн эцсийн санхүүгийн

тайланд хийсэн аудитын шалгалттай

холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 14.2.10, 16 дугаар зүйлийн  16.5.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйл,  Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэл дэх Төрийн аудитын газрын шалгалтаар зөрчилгүй дүгнэгдсэн, зөрчлийг аудитын явцад залруулсан байгууллагуудын төсвийн шууд захирагч, нягтлан бодогч, эд хариуцагч нарыг 1 дүгээр хавсралтаар баталж, урамшууллыг батлагдсан цалингийн сандаа  багтаан олгох эрх олгосугай.
  2. Акт, албан шаардлага авч зөрчилтэй дүгнэгдсэн болон Санхүү, төрийн сангийн хэлтсийн дотоод хяналтын явцад зөрчилтэй гарсан 2 дугаар хавсралтад дурдсан байгууллагуудад зохих арга хэмжээ авсугай.
  3. Төсвийн зарцуулалт, үр өгөөж, санхүүгийн сахилга хариуцлага, аудит, хяналт шалгалтын байгууллагаас өгсөн  зөвлөмжийг  хэрэгжүүлэн ажиллахыг Төсвийн шууд захирагч, нягтлан бодогч нарт тус тус даалгасугай.
  4. Дүүргийн Засаг даргын дэргэдэх төсөвт байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд тавих  дотоод хяналтын үйл ажиллагааг сайжруулж, төсвийн шууд захирагч, нягтлан бодогч, эд хариуцагч  нарын ур чадвар, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэн хариуцлагын  тогтолцоог өндөржүүлэн ажиллахыг Засаг даргын  Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т даалгасугай.
  5. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэн, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тухай бүр танилцуулан ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН