Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/238 – Хөрөнгө гаргах тухай

2022 оны 04 сарын 20-ны өдөр                          Дугаар А238                                 Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” А/53 дугаар тушаалыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулж, алслагдсан хороодын хур хогыг цэвэрлэх, үхсэн малын сэг зэмийг устган зайлуулахад шаардлагатай машин механизм, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллахыг “Хан-Уул зам  засвар  арчлалт”  ОНӨААТҮГ  (Ц.Ган-Эрдэнэ)-т үүрэг болгосугай.
  2. Их цэвэрлэгээнд ашиглагдах машин, техникийн холбогдох зардлыг Байгаль хамгаалах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар дарга (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Их цэвэрлэгээний ажлын хүрээнд алслагдсан хороодын хур хогыг цэвэрлэх, үхсэн малын сэг зэмийг устган зайлуулах ажилд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс (Ц.Алтангэрэл)-т, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН