Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/240  – Үнэлгээний хороо байгуулах тухай

2022 оны 04 сарын 20-ны өдөр                          Дугаар А240                                 Улаанбаатар хот

 

Үнэлгээний хороо байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай А/513 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021-2022 онд санхүүжин хэрэгжих “Хан хиллсээс Эрдэнийн төгөл хотхон руу хүрэх далангийн шат, явган хүний зам (ХУД, 17 дугаар хороо)” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо (С.Сайнбаяр)-нд үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН