🔰Шуурхай зөвлөгөөнд Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд, 25 хорооны Засаг дарга нар оролцож дараах чиглэлийн асуудлыг авч хэлэлцлээ.
Үүнд:
Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс “Сар шинийн үзэсгэлэн худалдааны талаар, Хотын стандарт тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс холбогдох мэдээллийг хүргэлээ.
Гэр бүл хүүхэд хөгжил нийгэм хамгаалалын яам, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Дагалдан ажиллаж хөдөлмөрт шилжих нь”хөтөлбөрийн талаар А.Амарзаяа тус тус мэдээлэл танилцуулав.
🔰Дүүргийн менежер Ц.Эрдэнэбаатар Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг 2026.02.10-с 02.15-ны өдрүүдэд зохион байгуулах үүрэг даалгаврыг хороод болон холбогдох байгууллагуудад өглөө.


