Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг даргын орлогч Ч.Базарзаяа удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнөөр өмнөх үүрэг даалгаврын биелэлт Засаг даргын дэргэдэх  хэлтэс албадын 14 хоногийн өргөдөл гомдол, албан бичгийн шийдвэрлэлт, үйл ажиллагааны нөхцөл байдлын мэдээг танилцууллаа.

Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр байгууллагууд албан хэрэг хөтлөлт, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд анхаарч зөрчилгүй ажиллах. Давс, бодис нөөцлөх ажлыг эрчимжүүлж, аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцсан талбайн цас, мөсийг тухай бүр шуурхай цэвэрлүүлж, халтиргаа гулгаа үүсгэхгүй байхад анхаарах. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цогц арга хэмжээ авах талаар үүрэг чиглэл өглөө.