Шуурхай зөвлөгөөнд Засаг даргын Тамгын газрын болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд, 25 хорооны Засаг дарга нар оролцлоо. Шуурхай зөвлөгөөнөөр дараах чиглэлийн асуудлыг авч хэлэлцсэн.

Үүнд: Хороодын Засаг дарга нарыг чадавхжуулах зорилгоор “Багтаа хувь нэмэртэй гишүүн болох” сэдэвт сургалт
Шуурхай зөвлөгөөнөөс хороодод хийгдэж байгаа тохижилт, засвар шинэчлэлтийн ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлэх, 2025 онд хороодод хийгдэх хот, нийтийн аж ахуйн судалгаа мэдээллийг ирүүлэх, үүссэн зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллахыг хороод болон холбогдох хэлтэс, ОНӨААТҮГ-уудад тус тус үүрэг болголоо.


