Хан-Уул
Мэдээлэл

АЮУЛГҮЙ БАЙДЛАА ШАЛГАЖ, АНХАН ШАТНЫ МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

🚒Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах өдөр” болгон зарлаж, гамшгаас хамгаалах мэдлэгийг анхан шатанд эзэмшүүлэх, өөрийн болоод орчны аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлийг тооцон, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх http://quiz.belenbai.mn/ сайтыг нээн ажиллуулж байна.
“Аюулгүй байдлаа шалгах өдөр” өнөөдөр буюу долоодугаар сарын 31-нд тохиож байгаа тул иргэд, аж, ахуйн нэгж байгууллагыг http://quiz.belenbai.mn/ сайтад хандан, өөрийн болоод өрх гэр, албан байгууллагынхаа эрсдэлийг тооцож, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Мөн тус үйлчилгээг “И Монголиа” апплейкшны “Онцлох цэс” булангаас хүлээн авч, үзэх боломжтой.