Хан-Уул
Мэдээлэл

Энхтайвны гүүрний доод хэсэгт 1100 метр борооны ус зайлуулах шугамын угсралтын ажил эхэллээ.

✅ГУББГ-аас хамгийн их ус тогтдог, иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулдаг гол байршлуудын нэг болох Энхтайвны гүүрний доод хэсэгт борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг эхлүүлээд байна.
⛈Жил бүрийн хур борооны улиралд тус хэсгийн авто зам усанд автаж, манай байгууллагаас тогтсон усыг тогтмол соруулах ажлыг зохион байгуулж ирсэн. Харин энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн нийт 1100 метр буюу 1.1 км урттай борооны ус зайлуулах шугамын угсралтын ажлыг эхлүүллээ. Тус ажлыг 21 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.