📌Тус цэцэрлэгийн барилгыг зоорьтой хоёр давхар байхаар төлөвлөсөн. Мөн дотор засал болон гадна тохижилтын ажлууд үргэлжилж байгаа бөгөөд есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.
Уг бүтээн байгуулалтын ажлыг “Жаклин” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

