Сүүлийн өдрүүдэд Туул, Дунд голын эрэг дагуу хог хаягдал ихээр хуримтлагдаж, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна. Нийслэлийн Засаг даргын үүрэг даалгаврын дагуу Хан-Уул дүүргийн Туул болон Дунд голын эрэг дагуу үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажил идэвхтэй явагдаж байна. Одоогоор 15 байгууллагын 150 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, 10 машин ашиглан нийт 30 тонн хогийг тээвэрлэн цэвэрлэжээ.

📌 Байгаль орчноо хамгаалах хамгийн том хувь нэмэр нь хог хаяхгүй байх юм.
-
Амарч, зугаалахдаа хогоо хаяхгүй байя.
-
Цэвэрхэн орчныг бусдад үлгэрлэе.
-
Хариуцлагатай, ухамсартай хандлагаа өнөөдрөөс эхлүүлцгээе!


