2023 оны 04 сарын 26-ны өдөр Дугаар А/238 Улаанбаатар хот
Захирамжид өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2023 оны А/129 дүгээр захирамжийн хоёрдугаар хавсралтын “Нийтийн зориулалттай орон сууцны дулаалга, фасад засвар (Нисэхийн бүс)” төсөл, арга хэмжээний Үнэлгээний хорооны дарга “Худалдан авах ажиллагааны албаны дарга Т.Улсболд” гэснийг “Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга З.Буянт” гэж өөрчилсүгэй.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

