Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/167 – Хязгаарлалтын дэглэм тогтоох  тухай

2023 оны 03 сарын 29-ний өдөр                         Дугаар А/167                                 Улаанбаатар хот

 

 

Хязгаарлалтын дэглэм тогтоох

 тухай

 

                       Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалт, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5, 16 дугаар зүйлийн 16.1, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны А/34 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн Мал эмнэлгийн лаборатороор баталгаажсан 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 23-738 дугаартай шинжилгээний баталгаажсан хариугаар тус дүүргийн 14 дүгээр хорооны “Рашаантын дэнж”-д оршин суух иргэн А.Мөнхбаярын ямаанаас дотрын халдварт хордлого өвчний үүсгэгч илэрч баталгаажсантай холбогдуулан нийслэлийн Мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн уг хот айлд 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал 14 хоногийн  хугацаатай  “Хязгаарлалтын дэглэм” тогтоосугай.
  2. Хязгаарлалтын дэглэм тогтоосон бүсэд зохион байгуулалтын арга хэмжээ авч, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх ажлыг хангуулж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, Мал эмнэлгийн тасаг (С.Эрдэнэдалай)-т, мал, амьтны шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг 14 дүгээр хорооны Засаг дарга (Д.Ганбадрах)-д тус тус үүрэг болгосугай.
  3. Хязгаарлалтын дэглэм тогтоосон хугацаанд эмнэл зүйн үзлэг, шинжилгээ, ариутгал халдваргүйтгэл хийх, эрсдэлтэй мал амьтны судалгааг гаргаж ажиллахыг мал эмнэлгийн нэгж “Ганган буга” ХХК (Ч.Оюун)-д даалгасугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.

 

 

                               ЗАСАГ ДАРГА                                          Ж.АЛДАРЖАВХЛАН