Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/156 – Дүүргийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийг шинэчлэн байгуулах, ажиллах журам батлах тухай

2023 оны 03 сарын 28-ны өдөр                         Дугаар А/156                                 Улаанбаатар хот

 

 

Дүүргийн Гамшгаас хамгаалах алба,

мэргэжлийн ангийг шинэчлэн байгуулах,

ажиллах журам батлах тухай

 

 

                       Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22  дугаар зүйлийн 22.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 32 дугаар зүйлийн  32.1.1, 32.1.2, 32.1.10, Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 75 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Болзошгүй гамшиг, аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үүрэг бүхий “Гамшгаас хамгаалах алба”-ыг нэгдүгээр, тусгай болон ерөнхий зориулалттай “Мэргэжлийн анги”-ийг хоёрдугаар, “Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн ажиллах журам”-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийн ажиллах журам батлагдсантай холбогдуулан гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллахыг дүүргийн Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийн дарга нарт, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс (хурандаа Д.Бат-Эрдэнэ)-т тус тус үүрэг болгосугай.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.
  4. Захирамж батлагдсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2019 оны А/139 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

                               ЗАСАГ ДАРГА                                          Ж.АЛДАРЖАВХЛАН