Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\81 – Аян зохион байгуулах тухай

2022 оны 02 сарын 14-ний өдөр                         Дугаар А81                                 Улаанбаатар хот

 

Аян зохион байгуулах тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Удирдамж хүргүүлэх тухай” 2/194 албан бичгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон галын аюулгүй байдалтай холбоотой стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилт, айл өрхийн пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангуулах ажлыг олон нийтэд өргөн хүрээтэй сурталчлан таниулах, объектын гал түймрийн тоо хохирлыг бууруулах зорилгоор “Аюулгүй галлагаа” аян зохион байгуулах удирдамжийг Онцгой байдлын хэлтэс (Хурандаа Д.Бат-Эрдэнэ), Мэргэжлийн хяналтын хэлтэс (Б.Бат-Эрдэнэ)-т тус тус даалгасугай.
  1. Аян зохион байгуулах удирдамжийг нэгдүгээр, шаардлагатай зардлыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  1. Аян зохион байгуулахад шаардагдах 10,832,720.00 (Арван сая найман зуун гучин хоёр мянга долоон зуун хорь) төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                               Ж.АЛДАРЖАВХЛАН