Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\180 – Ажлын хэсэг байгуулах тухай

2022 оны 02 сарын 11-ний өдөр                         Дугаар А180                                 Улаанбаатар хот

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.а, 29.2, 62.1.9, Цагдаагийн Албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 16.5, 64, 65, Засгийн газрын 2021 оны 115,118 дугаар тогтоол, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 41 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын  2021 оны А/553, А/620 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрийн эрүү хэв журмын нөхцөл байдлын мэдээнд цагдаагийн байгууллагаас хийгдсэн дүн шинжилгээний дүгнэлт, санал, коронавирусын халдвар (КОВИД-19)-өөс сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам, тусгай нөхцөл шаардлага, хариуцлагын гэрээний хэрэгжилтийг хангах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүхий нүүрсний хэрэглээг хориглох, сайжруулсан түлшний хэрэглээнээс иргэдийн амь нас хохирох, угаарын хийн хордлогоос сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, төр захиргааны болон цагдаагийн байгууллагын уялдаа холбоог сайжруулж, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Нэг зорилго-Нэгдсэн төлөвлөлт 2022” арга хэмжээг зохион байгуулсугай.
  1. Нэгдсэн арга хэмжээг мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, хяналт шалгалт зохион байгуулах ажлын дэд хэсгүүдийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар, хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  1. Хариуцсан нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх, тусгай нөхцөл, шаардлагыг хангуулсан дүнг ажлын хэсгийн гишүүдээс нэгтгэн 14 хоног тутамд танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч (Б.Цэрэн), ажлын хэсгийн орлогч Дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга (цагдаагийн хурандаа Т.Дамбийням) нарт тус тус үүрэг болгосугай.
  1. Шаардлагатай зардал, авто машин, шатахууныг зохих журмын дагуу тооцож олгохыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т зөвшөөрсүгэй.
  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                               Ж.АЛДАРЖАВХЛАН