2022 оны 02 сарын 08-ны өдөр Дугаар А73 Улаанбаатар хот
“Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны
бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай”
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/190, А/280 дугаартай хамтарсан тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хүүхдийг гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагаанд гэмт хэрэг үйлдсэн, гэрч, хохирогч болсон хүүхдийн эрхийг хамгаалах, оролцогч талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор дүүргийн “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-ны бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
- Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсантай
холбогдуулан үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, төлөвлөгөө гарган батлах, үйлчилгээний зардал, санхүүжилтийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гаргаж тайлагнахыг ажлын албанд үүрэг болгосугай.
- Энэхүү захирамж гаргасантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2020 оны
03 дугаар сарын 09-ний өдрийн А/111 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

