2023 оны 09 сарын 04-ний өдөр Дугаар А/481 Улаанбаатар хот
Сургалт, дадлага зохион байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Дайчилгааны тухай хуулийн 33 дугаар зүйл, Цэргийн дайчилгааны зааврын 2 дугаар хэсгийн 2.1.6-ийн “Д” дэх заалт, хоёрдугаар хавсралтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Тус дүүргийн цугларах, шилжүүлэх байрны томилгоот бүрэлдэхүүний сургалтыг Техник технологийн коллеж, “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ-ын материаллаг баазыг түшиглэн 2023 оны 09 дүгээр сарын 7-оос 08-ны өдрүүдэд зохион байгуулсугай.
- Сургалт, дадлагад оролцсон бүрэлдэхүүнд шаардлагатай үед үүрэг гүйцэтэх үеийн мэдлэг, дадлага олгож, дайчилгааны бэлэн байдлыг хангаж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб (дэд хурандаа Д.Баасанхүү)-т үүрэг болгосугай.
- Сургалт, дадлагад шаардагдах зардлыг 2023 оны батлагдсан төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга (С.Энхбаяр)-д зөвшөөрсүгэй.
- Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

