2022 оны 01 сарын 17-ны өдөр Дугаар А39 Улаанбаатар хот
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг
Хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 дугаар зарлиг, Засгийн газрын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 2021 оны 350 дугаар тогтоол, “Ажлын хэсэг байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/908 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчны бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор өрнөж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцохыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх шатны аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд уриалсугай.
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйгээр хангах үүрэг бүхий дэд ажлын хэсгийн хавсралтаар баталсугай.
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, батлуулах, төлөвлөгөөнд тусгагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг тухайн жилийн дүүргийн төсөвт тусгуулах арга хэмжээ авч ажиллахыг ажлын хэсэг (С.Сайнбаяр) -т даалгасугай.
- Захирамжийн хэрэгжилтийг хангаж, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж, ургуулах үйлсэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг татан оролцуулах, урамшуулах, идэвхжүүлэх олон талт сургалт, сурталчилгааны арга хэмжээ авч ажиллахыг ажлын хэсэг (С.Сайнбаяр)-т, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

